ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица Дундговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-14 15:26:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица,  Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон албаны бусад мэргэжилтнүүдийн хамт 2019 оны наймдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл тус аймагт ажиллаж байна.

Өнгөрсөн зургадугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Дундговь аймагт албан ёсны айлчлал хийж, энэ үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний мобайл болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур зэрэг 30 гаруй тоног төхөөрөмжийг тус аймгийн ЭМГ болон  Адаацаг суманд хүлээлгэн өгч, зарим сумын Эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцсан аж.

Энэ удаагийн айлчлалаар Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвд хагас сая орчим төгрөгийн үнэ бүхий вакцины хөргөгч хүлээлгэн өгч, аймгийн ЭМГ, Сайнцагаан сумын өрхийн эмнэлэг болон Гурвансайхан, Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Хулд, Луус сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж, хөдөөгийн хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал,  ямар хэрэгцээ  шаардлага байгаа талаар танилцсан байна.

Эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодорхойлсноор талууд цаашид говийн бүсийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр шаардлагатай төслийг хэрэгжүүлж хамтран ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ