Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 07:14:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 13. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.


Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй 

Суудал: Мод

Наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ