Алба хаагчдын цусны бүлгийг тодорхойллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 09:09:16

Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлууд аймгийн хэмжээнд өрнөж байна.

Өнгөрсөн оны 04 сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр” өдөр болгон зарласан байгаа. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн П.Эрдэнэсувд, Нэгдсэн эмнэлэгийн цусны төвийн их эмч Ж.Батсүрэн нарын мэргэжилтнүүд аймгийн ОБГ-ын газрын албан хаагч нарт цусны донорын талаар мэдээлэл хийж, албан хаагчдын цусны бүлгийг тодорхойлсон байна.

 , Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ