Сонгуулийн хороо, хэсгүүдэд ажиллах ажилтнуудад зориулж сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Сонгуулийн Ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалт боллоо. Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн сонгуулийн хороо, хэсгийн хороодод ажиллах ажилтан, албан тушаалтнуудад Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох зорилгоор зохион байгууллаа.
Уг сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүс “Байнгын бус ажиллагаатай” сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм байна. Сургалтыг Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл Сургалтын хэлтсийн дарга Б.Оюун удирдан явуулж оролцогчдод “Сонгуулийн тухай хууль”, “Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт”, “Сонгогчдын нэрсийн жагсаалт”, “Сонгуулийн сурталчилгаа” зэрэг сэдвээр шаардлагатай мэдээлэл өглөө.
Б.Норовсамбуу