Панамын Ерөнхийлөгч асны гэм буруугүй нь тогтоогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-10 09:55:40

МОСКВА. /TASS/. Панамын Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Рикардо Мартинеллитай холбоотой бүх хэргийг хүчингүй болгожээ. Шүүхээс түүнийг даруй суллах тогтоол гаргасан тухай “EFE” агентлаг мэдээлсэн байна.


Мартинеллиг гэм буруугүй гэж үзэх шийдвэрийг санал нэгтай гаргажээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, түүний гэм буруутайг прокурорууд нотолж чадаагүй байна. 


2009-2014 онд Панамын Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ Мартинелли авилга хээл хахууль авсан, сөрөг хүчнийхнийг, хамтран зүтгэгчдээ болон тус улсын иргэдийг тагнан мөрдсөн хэрэгт буруутгагдаж байжээ. Түүнийг мөн Панамын визийг хууль бусаар дамласан хэрэгт сэжиглэж байсан юм. 

Холбоотой мэдээ