Авто ослын улмаас гурван хүн нас барж, 40 хүн гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:49:39

Оны эхний 3 сарын байдлаар авто ослын улмаас гурван хүн нас барж, 40 хүн гэмтэж, иргэн аж ахуйн нэгжид 242 сая 930 мянган төгрөгийн хохирол учирсан тухай Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг мэдээллээ.

Тус тасаг  2016 оны  3 сарын байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх  57084 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14103 зөрчил илрүүлж,согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 180 гаруй иргэнд холбогдох арга хэмжээ авсан байна.

Цаашид авто ослын улмаас хохирогсодын тоог бууруулахын тулд анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчигаа зэрэг урьдчилсан сэргийлэх арга хэмжээг улам идэвжүүлэх шаардлага байгаа ч боловсон хүчний хангалт дутмаг байгааг тодотголоо.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ