Сэвлэг үргээх болон үс засуулбал нас уртасна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-08-08 08:02:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 8. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 8. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.


Барилдлага: Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Шороо


Наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. 01:32 цагт сар тал болно. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.


Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 4 цаг 9 минутад эхэлнэ. Сэвлэг үргээх болон үс засуулбал нас уртасна хэмээжээ.

Холбоотой мэдээ