Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 17:43:21

Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах” сэдэвт сарын аян эхэллээ. 

Тус аяны нээлтэнд 15 аж ахуйн нэгж, байгууллагын 259 гаруй ажилтан албан хаагчид хүрэлцэн ирж идэвхтэй оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Онцгой байдлын газар, Сүхбаатар МСҮТ, Сүхбаатар Зүтгүүрийн депогийн хамт олон байгууллага болон ажил мэргэжлийн онцлогийг харуулсан үзүүлэх сургалт хийлээ. 

Сарын аяны хүрээнд үйл ажиллагааныхаа онцлогыг тодотгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлийн иж бүрдлийг хангаж, идэвх санаачлагатайгаар бусдыгаа манлайлан оролцсон аймгийн “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГазар, Хилийн цэргийн 0243-р ангийг тус тус шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Энэхүү аян нь өнгөрсөн жил "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье" уриатайгаар явагдсан юм. Үүнд бүх байгууллага аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээгээ чиглүүлэн явуулж ирсэн бөгөөд Сэлэнгэ “АЗЗА” ТӨХК, “Одхон” 1-р цэцэрлэгийн хамт олон үйлдвэрлэлийн осол эндэгдэлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажилласан амжилтаар шалгарч "Шилдэг байгууллага" болж байсан билээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ