Японд халууны улмаас 57 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-06 15:07:07

ТОКИО. /TASS/. Японд халууны улмаас долоо хоногийн дотор 57 хүн нас барж, 20 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын алба болон түргэн тусламжийн үүргийг гүйцэтгэдэг Гал түймэртэй тэмцэх газар мэдээлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт Японы бүх нутгаар халсан бөгөөд нийтдээ 18347 хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын зарим бүс нутагт одоо Цельсийн 39 градуст хүрч халж байгаа аж.


Эмнэлэгт хүргэгдсэн болон нас барсан хүмүүсийн дийлэнх нь мөнгөө хэмнэхийн тулд гэрийнхээ кондишнийг ихэвчлэн ажиллуулдаггүй хижээл насны хүмүүс байна. Аагим халуун болж байгаатай холбоотойгоор нарны малгай заавал өмсөх, шингэн зүйл их хэмжээгээр уухыг болон хурц наранд удаан явахаас зайлсхийхийг Японы эрх баригчид иргэддээ уриалжээ.


Өнгөрсөн жил хэт халууны улмаас Японд 150 гаруй хүн нас барж, хэдэн арван мянган хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ.


Холбоотой мэдээ