“Xiaomi” компани дэлхийн хамгийн хүчирхэг ухаалаг гар утсыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-01 17:20:16

МОСКВА. /РИА Новости/. Хятадын “Xiaomi” компани тоглоомын зориулалттай дэлхийн хамгийн хүчирхэг “Black Shark 2 Pro” ухаалаг гар утсаа танилцуулжээ.


Энэхүү шинэ утсанд 2,96 хүртэлх гегагерцийн давтамжтай хамгийн сүүлийн үеийн найман цөмт "Qualcomm Snapdragon 855 Plus" процессор суурилуулсан бөгөөд 12 гегабайтын шуурхай санах ойтой бол төхөөрөмжөөс хамааран 128 юмуу 256 гегабайтын үндсэн санах ойтой аж. 


Түүнчлэн энэхүү төхөөрөмжинд 6.39 инчийн 2340х1080 нягтаршилтай AMOLED дэлгэц суурилуулалсан бөгөөд дэлгэц нь хурууны хээ танигч скайнертай аж. 

Холбоотой мэдээ