Дундговьд 7492 толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-29 16:33:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 7492 толгой мал хорогджээ. Нийт хорогдсон малын 72.5 хувийг ямаа, 23.9 хувийг хонь, 3.6 хувийг бод малын хорогдол эзэлж байгаа бөгөөд хорогдсон том малын 22.4 хувийг хээлтэгч мал эзэлж буй.

Аймгийн ХХААГ-ын мэдээлснээс үзэхэд эхний зургаан сарын байдлаар төллөх насны хээлтэгч малын 77.1 хувь буюу 1275.0 мянган хээлтэгч мал төллөсөн бөгөөд төл 99.4 хувьтай бойжиж байна.


Холбоотой мэдээ