Баяр наадмын үеэр цаг агаар сэрүүсч бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-22 23:47:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" Хангайн бүсийн хурдан морины уралдааны үеэр Хөвсгөл аймгийн нутгаар цаг агаар сэрүүсч бороотой байх болно гэж УЦУОШТ-ийн синоптик инженер Ж.Тэгшбаяр мэдээллээ.

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүнээс баруун эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байх нь. Энэ сарын 26-наас 28-ныг хүртэл нийт нутгаар бага зэрэг сэрүүсч бороотой байх ажээ.

Холбоотой мэдээ