Өмнөд Азийн орнуудад нүүрлэсэн гамшигт 300 гаруй хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-23 10:10:33
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэг, Балба, Бангладешт үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 300 хүрсэн гэж холбогдох албаныхан мэдэгджээ.


Олон хоногийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас даваа гарагт Энэтхэгийн Бихар мужид 102 хүн амь үрэгджээ.


Эрх баригчдын мэдээлснээр, үерийн улмаас Энэтхэгийн Ассам мужид 60 гаруй хүн амиа алдсан бөгөөд сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол тус улсын хойд нутгийн Уттар Прадеш мужид ням гарагт аянга буусны улмаас 32 хүн амиа алджээ.


Гамшгийн улмаас Бангладешт 47 хүн амиа алдаж, наад зах нь 120 гаруй хүн сураггүй болсон байна. Эрх баригчдын мэдээлснээр, 700 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ