Сирийн Хомс мужийн Каная дүүрэгт 5 тонн тусламж хүргэжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-04 16:03:34

ДАМАСК. /TASS/. Сирийн Хомс мужийн Каная дүүргийн оршин суугчдад таван тонн бүхий ОХУ-Сирийн хамтарсан хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ гэж ОХУ-ын сэтгүүлч мэдэгдэв.

Лаазалсан загас, жигнэсэн үхрийн мах, хоёр кг цагаан будаа, вандуй, шош зэргээс бүрдэх нэг уут тусламжийг тус хотын оршин суугч бүрт олгох ажээ. Мөн хүүхдүүдэд тусгай бэлэг өгнө.

Хомс мужийн Каная дүүргийн ойр орчмын нутгийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй, тэр дундаа, чидун модны аж ахуй ажээ. Тус тойргийн иргэд террористуудаас зугтаж, гэр орон болон тариалангаа орхиж, Сирийн Засгийн газрын хяналтад байгаа Каная дүүрэгт бүгсэн байна.

“Жабхат аль-Нусра” болон бусад террорист бүлэглэл Каная руу тогтмол халдаж байгаа тухай Сирийн цэргийнхэн мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ