Японы баруун нутагт аюулын хамгийн дээд түвшнийг зарлав

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-07-20 13:16:14

ТОКИО. /Kyodo/. Японы баруун өмнөд нутагт ширүүн бороо орсны улмаас тус улсын Үндэсний цаг уурын алба бямба гарагт Нагасаки мужид аюулын хамгийн дээд түвшнийг зарлажээ. 


Аюулын хамгийн дээд түвшнийг зарласантай холбоотойгоор одоогийн байдлаар 35 мянга гаруй хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Заавал нүүлгэн шилжүүлэхийг хүлээлгүйгээр, тусгайлан зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү сайн дураараа нүүхийг оршин суугчдад уриалсан байна. Японы цаг уурчдын мэдээлснээр, ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, бүс нутгийн голуудын ус эргээсээ хальж болзошгүй байгаа аж.


Энэ сарын эхээр Японы Кюшю болон Сикоку аралд ширүүн бороо орсон юм. Тухайн үед цаг агаарын таагүй байдлын улмаас 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ.


Холбоотой мэдээ