Ашигт малтмал олборлох гээд амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-04 13:38:06

Алс баруун хязгаар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бор хавцал” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлох гэсэн  хоёр иргэн цооногт унаж нэг нь газар дээрээ амь насаа алдсан байна. 15 метрийн цоонгт унаж нас барсан иргэн 61 настай байсан бол хүндээр бэртэж гэмтсэн иргэн  47 настай байв. Бэртсэн Б-ын биеийн байдал  муу, аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Аймгийн цагдаагийнхан иргэн Л-ийн цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Хэргийг мөн шалгаж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ