Бээжин хотын агаарын чанар сайжирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-17 14:23:14

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын чанар энэ оны эхний хагаст сайжирч, нэг шоо метр агаар дахь “PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын дундаж хэмжээ 46 микрограмм хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.2 хувиар буурсан байна. 


Бээжин хотын Экологийн товчооноос мягмар гарагт мэдээлснээр, 2019 оны эхний хагасын 113 өдөр /нийт хугацааны 62.4 хувь/ агаарын чанар харьцангуй сайн байсан ажээ. Мөн уг хугацаанд нийслэл хотын дүүргүүдийн агаарын PM2.5” тооцонцрын дундаж концентраци 38-50 микрограмм байсан аж. 


2018 онд Бээжин хотын нэг шоо метр агаарын “PM2.5 тоосонцрын дундаж хэмжээ 51 микрограмм байсныг 2017 оныхтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт болж байжээ.


Бээжин хотын засаг захиргаа агаарын бохирдолтой тэмцэх гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, дизель хөдөлгүүртэй ачааны машин, тоос тоосонцор, ууршимтгай органик нэгдлүүдийн бохирдуулагчдыг бууруулахаар ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ