Геологийн судалгааны мэдээллийг Монголд шилжүүлэн өгнө

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-04-03 18:19:16

БИШКЕК. /CA-NEWS/. Монгол Улсад Зөвлөлтийн геологичдийн 1960-1990 онд хийсэн геологийн судалгааны талаарх тайланг шилжүүлэн өгөх тухай тус улсын эрх баригчдын ОХУ-ын төрийн мэдлийн «Росгеология» нээлттэй хувьцаат компанитай олон жил хийсэн хэлэлцээ амжилттай дуусчээ. Энэ тухай Оросын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хурлын хүрээнд зохион байгуулсан газрын хэвлийн баялгийг ашиглах салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн хурлын үеэр бүх журмыг зөвшилцөж тохиролцжээ. Уг хурал гуравдугаар сарын 14-20-нд Москва болон Санкт-Петербург хотод болсон байна.

Хурлын үеэр архивын материалуудын жагсаалтыг болон “Росгеология” компанийн санд хадгалагдаж байгаа судалгааны тайлангуудыг танилцуулж, баримт бичгүүдийг Монголын Ашигт малтмалын газарт шилжүүлэн өгөх тохиролцоонд хүрчээ. Баримт бичгүүдийг шилжүүлэн өгөх нөхцөл одоогоор тодорхойгүй байна.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ