Ховд аймгийн баяр наадам маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-09 12:20:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадам маргааш эхэлнэ.

Баяр наадмын өдрүүдэд хуушуурын худалдаа хамгийн их эрэлттэй байдаг. Энэ жилийн хувьд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим, Буянт голын дэргэд 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, улмаар хуушуур зарахаар гэр барьж, зөвшөөрөл авчээ.   

Иргэдэд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн МХГ, Жаргалант сумын ЗДТГ-аас хяналт тавин ажиллаж байгаа юм.
 

Холбоотой мэдээ