Аймгийн наадам сурын харваагаар эхэлж, 93 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-08 22:23:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Дундговь аймгийн 78 жил, Сайнцагаан сум байгуулсаны 95 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа Үндэсний сурын харваагаар 7 дугаар сарын 7-ны өдөр эхэлж, 93 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Үүнээс эрэгтэй харваач 54, эмэгтэй харваач 21, хүүхдийн харваанд 18 хүүхэд оролцож байгаа бөгөөд тэдний дунд Монгол Улсын Даян мэргэн нэг, Монгол Улсын гоц харваач нэг, Спортын мастер 27, Спортын дэд мастер дөрөв, Аймгийн Мэргэн 12 байна .

Мөн баяр наадмын Шагайн харваа эхэлж, 18 багийн 140 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд тэдний дунд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн нэг, Монгол Улсын гарамгай мэргэн дөрөв, Монгол Улсын Хошой мэргэн гурав, Монгол Улсын мэргэн найм, Монгол Улсын харьшгүй мэргэн дөрөв, Аймгийн гоц мэргэн 28 оролцож  байгаа аж. 

Холбоотой мэдээ