“Багш, гурван эрдэнэд итгэмүү-2019” эрдэм соёлын өдөрлөг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дээрхийн Гэгээн XIV Далай лам Наваан Лувсан Данзанжамцын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-ны өдөр Төвдийн Амдо мужийн Тагцэр хэмээх жижиг сууринд ядуу тариачин Цойхон Цэрэн, Соном Цом нарын 9 дэх хүүхэд болон төржээ. Гандантэгчэнлин хийдээс энэ өдөрт зориулж, эрдэм, соёлын өдөрлөг зохион байгуулж байна.
“Багш, гурван
эрдэнэд итгэмүү-2019” эрдэм соёлын өдөрлөгийн хөтөлбөр
7 дугаар сарын 6-ны Бямба гариг: Жанрайсэгийн дуганы өмнөх талбайд
11:00-11:15 Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургуулийн лам
хуврагууд “”Итгэл судар” хурна.
11:15-11:25 Нээлт Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч
11:25-11:30 Бурхан багш, Далай багшид зорин мандал өргөх
11:30-11:50 Хүндэт зочдын мэндчилгээ
11:40-11:45 "Уяхан Замбутивийн наран" уртын
дуу дуулна.
11:50-11:55 Далай багшийн айлдвар үзэх
12:00-12:05 Гар зургийн уралдааны нээлтийн үгийг ардын
багш Ш.Чоймаа хэлэх
12:05-12:15 “Дэлхийгээ би мэднэ” дууг МХО-ны дууны
дугуйлангийн сурагч Борхулан дуулах
12:15-12:20 МХЗХ-ны хүүхдийн дууны багш С. Батболд үг
хэлэх
12:20-12:25 “Надтай адилхан нартай дэлхий” дуугаар Далай
багшдаа мэндэлсэн өдрийн мэндчилгээ дэвшүүлэх, Далай ламын өлмий бататгах
залбирал уншина.
12:25-12:30 Гар зургийн уралдааныг нээж МБШДС-ийн багш
УУТ-ийн багш Д.Тулга үг хэлнэ.
12:30-12:40 Хотын бүх амаржих газар болон Төв аймагт
зохион байгуулж буй хүмүүнлэгийн үйл ажиллагааг танилцуулж, Хан-Уул, Баянгол
дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний зүйлс гардуулна.
Шинээр оюутан болж буй оюутанд сургалтын төлбөрт дэмжлэг
үзүүлж 500,000₮ хандивлана.
Үдээс хойших хөтөлбөр:
17:00-17:05 Хөтлөгч нээж үг хэлэх
17:10-17:30 Манзушир хутагт "Номын хүрд эргүүлсэн
дүйчэн өдөр ба тус өдрийн ач холбогдол" сэдвээр айлдвар айлдана.
17:30-17:50 Гэвш Батцэнгэл лам "Дээрхийн гэгээний
үйлс зохионгуй" сэдвээр айлдвар айлдана.
17:50-18:00 Хүүхдийн гар зургийн уралдааны хаалт, шагнал гардуулах
18:00-18:10 Сүсэгтэн олон “Мөргөлийн түрлэг” дууг дуучин
Б. Ариунбаатартай хамтран Далай багшийн мэлмий гийсний 84 жилийн ойн мэндчилгээ
дэвшүүлж дуун тахил өргөж, Далай ламын өлмий бататгах залбирал уншина.
18:10-18:30 Наро Банчэн гэгээн “21-р зууны залуучууд
Бурханы шашныг хэрхэн танин мэдэх вэ” сэдвээр айлдвар айлдана.
18:30-18:50 Алтангэрэл судрын тайлбар, айлдвар
18:50-19:05 Алтангэрэлийн сан даллага авах
19:05-19:10 Жанлавцогзол хурах
19:10-20:00 Дүнчүүр маани хөгжөөнө
20:00-20:05 Хаалтын үг хэлэх
Идгаачойнзинлин дацанд:
03:30-06:30 Их хөлгөний нэг өдрийн тэтгэн ариусгах сахил
хүртээнэ.
12:40-13:20 Дээрхийн гэгээнтний цадиг баримтат кино
үзүүлэх
14:00-17:00 “Бодь мөрийн зул” тайлбар, “Насны авшиг”
хайрлана.
11:00-18:00 МБШДС-ийн хурлын танхимд “Дээрхийн Гэгээнтэн
XIV Далай ламын амьдрал үйлс зохионгуй” Фото зургийн үзэсгэлэн болно.