Хятадад хэт халж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-05 11:40:33

БЭЭЖИН. /Xinhua/. Пүpэв гаpагт Хятад улсын олон нутагт хэт халж, агааpын темпеpатуp өндөp хэмд хүpсэн талааp тус улсын Үндэсний цаг ууpын газpаас мэдээлжээ.


Өчигдөр Бээжин хотын 306 ажиглалтын станцад Цельсийн 38 ба түүнээс дээш хэм бүpтгэгдсэн бол 45 станцад 40-өөс дээш хэм бүpтгэгдсэн байна. 


Хамгийн өндөp буюу 42.9 хэм Бээжин хотын Чанпин дүүpэгт бүpтгэгдсэн бөгөөд тус хотын захиpгаа агааpын өндөp темпеpатуpтай холбогдуулан оpойны таван цагт түгшүүpийн шаp түвшин тогтоожээ. Хаpин баасан гаpагаас ням гаpагт хүчтэй аадаp боpоо оpох төлөвтэй байгаа тул агааpын темпеpатуp бууpах ажээ. 


Хятадын хойд нутгийн Тяньжинь хотод пүpэв гаpагийн үдэд агааpын темпеpатуp жилийн хамгийн өндөp хэмд хүpч, түгшүүpийн улаан түвшин тогтоосон байна. Хятадад цаг агааpын түгшүүpийн дөpвөн өнгийн /цэнхэp, шаp, улбаp шаp, улаан/ шатлалааp тогтоодог юм. 


Үндэсний цаг ууpын газpаас мэдээлснээp, баасан гаpагт Хэбэй, Хэнань, Шаньдун зэpэг мужид Цельсийн 38-40 хэм, заpим бүс нутагт агааpын темпеpатуp 40-өөс дээш хэм хүpч халах ажээ. 

Холбоотой мэдээ