В.Путин Ромын нисэх онгоцны буудалд Сильвио Берлусконитой уулзжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-07-05 09:50:44

РОМ. /TASS/. Италид хийсэн айлчлалынх нь албан ёсны хөтөлбөр дууссаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эртний анд найз болох тус улсын Ерөнхий сайд асан, “Урагшаа, Итали” намын дарга Сильвио Берлусконитой Ромын нисэх онгоцны буудалд уулзжээ.


Итали улсад нэг өдрийн айлчлал хийх үеэрээ В.Путин Ромын Пап Францис, Италийн Ерөнхийлөгч Сержо Матареллатай уулзаж, мөн тус улсын Ерөнхий сайд Жузеппе Контетэй хэлэлцээ хийсэн байна.


В.Путин Италийн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ ОХУ, Европын харилцааны хэтийн төлөв, хориг аргах хэмжээг цуцлах боломж зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцжээ.


В.Путин, Конте нар Москва болон Брюсселийн хоорондын харилцааг сайжруулах чиглэлд ажиллахад бэлэн байгаагаа хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Европын Холбоотой ойртох боломж үргэлж байдаг боловч Европын түншүүдээс их зүйл шалтгаална гэж ОХУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. Харин Италийн Ерөнхий сайд мэдэгдэхдээ, тус улсын Засгийн газар ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр ажиллана гэв.


Холбоотой мэдээ