МУЗН-ээс Хөвсгөлийн 16 малчинд туслав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон улсын Улаан загалмайн хороо, Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн салбарууд нэгдэн Гамшгийн хөтөлбөрийн хүрээнд малчдад тусалж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн найман сумын малчин өрхөд мөнгөн тусламжийг олгож байгаа. Цагаан-Үүр сумын 16 малчин өрх айлд мөнгөн тусламж олгохоор болж ХААН банкаар дамжуулан малчдын дансанд мөнгө шилжүүлэн өгөөд байна.
Ж.Батсайхан