Хөвсгөлийн баяр наадамд 8 насны морьд уралдана

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-05 09:58:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 9-11-ний өдөр болно. Наадмаар 6 насны морь болон бага эрлийз, дунд эрлийз гэсэн нийт 8 насны морьдын уралдаан болно. Уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, гарааны үед картаар шалгаж гаргана.  

Өнгөрсөн жил карт авсан хүүхдүүд түүнийгээ  авч ирэх шаардлагатай гэнэ.  Мөн уралдаанч хүүхдийн насны хязгаар, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан, стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр уралдаанд оролцож байгаа зэрэгт аймгийн ГБХЗХГ, МХГ хамтран хяналт тавьж ажиллах юм. Ямар нэгэн зөрчил, дутагдалтай уяачийн морьдыг уралдааны замд гаргахгүй гэдгийг аймгийн баяр наадмын Хурдан морины салбар комиссоос  мэдээллээ.

 

Холбоотой мэдээ