Билли Айлиш хүмүүсийг махнаас татгалзахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-04 10:03:48
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Uproxx/. АНУ-ын авьяаслаг залуу дуучин Билли Айлиш фермийн амьтдыг тарчлаасан дүрс бичлэг үзсэнийхээ дараа 29 сая орчим дагагчтай “Instagram” хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ хандан мах хэрэглэхээс татгалзахыг уриалжээ.


АНУ-ын томоохон “Fair Oaks” фермд үнээнүүдийг зовоож буй дүрс бичлэг үзсэнийхээ дараа тэрбээр дэмжигчдэдээ хандан, “Би хүн юу хүссэнээ л идэх болно гэж бодон амаа хамхидаг байсан. Бусдад өөрийн итгэдэг зүйлийг тулгах албагүй гэж боддог байлаа. Миний нийтэлсэн дүрс бичлэгийг нүд халтирахгүйгээр үзэж байгаа бол өөрийгөө тэрхүү харгислалыг үйлдэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж бодоорой. Мах амттай гэдгийг ойлгож байна. Гэхдээ “Ганц хүн махнаас татгалзаад юуг өөрчлөх вэ?” гэж бодож байгаа бол энэ нь том эндүүрэл юм. Нэг ч гэсэн хүн бусдаас илүү ухаантай байж болно шүү дээ” хэмээн нийтэлжээ.


Сонирхуулахад, онцгой хэв маяг, өвөрмөц хэмнэлтэй дуунуудаараа олонд танигдаад байгаа 17 настай дуучин Билли нь АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод төржээ. Тэрбээр 2016 оноос хойш уран бүтээлээ туурвиж эхэлжээ. 

Холбоотой мэдээ