БНХАУ, Турк терроризмтой хамтран тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-03 14:54:16
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /CGTN/. БНХАУ, Турк улс терроризмтой тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй мягмар гарагт уулзах үеэрээ мэдэгджээ.


Талууд хоёр орны бүрэн эрхт байдал, нийтлэг ашиг сонирхол, гол асуудлуудыг харилцан хүндэтгэхийн зэрэгцээ терроризмтой тууштай тэмцэхийг Си Жиньпин уриалсан байна.


БНХАУ-ын терроризмтой тэмцэх ажиллагааг Турк улс дэмжсээр ирсэн бөгөөд салан тусгаарлах аливаа үйл ажиллагааг дэмжихгүй хэмээн Р.Эрдоган нэг бус удаа мэдэгдсэнийг Си Жиньпин сайшаагаад “БНХАУ, Турк улстай терроризмтой тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ" гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр Турк улстай хөрөнгө оруулалт, технологи, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж бусад төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ