Хаврын чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-01 18:00:00

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийнэ.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 5-нд албан ёсоор хуралдаж эхэлнэ. Чуулганы нээлт өглөө 9 цагаас эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх юм.

Үүний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, тухайн долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолоор өөрсдийн байр сууриа илэрхийлэх юм.

УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы өмнө ээлжит бус чуулган зарласан ч ирц бүрдээгүйн улмаас цуцалсан. Албан ёсны энэхүү чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал хэдийнэ батлагдаад байгаа юм.

Б.Туул

Холбоотой мэдээ