Парис хотод жагсаал хийсэн иргэдийг хүчээр тараажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-01 17:13:40

ПАРИС. /BBC/. Франц улсын нийслэл Парис хотод зам хааж, жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулагч ашиглан хүчээр тараасан байна.


Жагсагчдын дийлэнх нь оюутан байсан бөгөөд тэдний гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд Засгийн Газар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татах байсан ажээ.


Жагсаал цуглаан тайван болж байхад цагдаа нар хэт их хүч хэрэглэсэн гэж жагсагчид гомдол мэдүүлсэн байна. Парис хотод агаарын хэм Цельсийн 33 градус хүрч, хэт халж байх үед уг жагсаал болжээ.

Холбоотой мэдээ