Монголын иргэд эрх чөлөөний талбайд жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-01 15:17:48

МАКАО. /Macaudailytimes/. Гадаадын уул уурхайн компаниудад хөнгөлөлт үзүүлж байгааг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн Монголын нийслэл Улаанбаатарт жагсаал зохион байгуулж, нурах дөхсөн эдийн засгийг сэргээх арга хэмжээ авахыг шаарджээ.

Улаанбаатар хотын Эрх чөлөөний талбайд цугласан 2000 гаруй жагсагчид УИХ-ыг тараахыг уриалж, Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал болон авлига, хээл хахууль газар авсанд Засгийн газрыг буруушаасан байна.

Экспортын 94 хувийг бүрдүүлэгч уул уурхайн хөрөнгийг гадаадын компаниудад ашиглуулж, гуравны нэг хувь нь ядууралд ороод байгаа Монголын гурван сая иргэнд ашиг хүртээхгүй байна гэж жагсагчид мэдэгджээ.

“Бидний хөрөнгийг гадагш гаргаж байна. Мөнгө нь хаана байна?” гэж сөрөг хүчний хууль тогтоогч Х.Баттулга “Жудагт Монгол” нийгмийн байгууллагын зохион байгуулсан цуглааны үеэр мэдэгдсэн байна.

Монголын Ардчилсан нам болон Монгол ардын намтай холбоотой нөлөө бүхий хорин гэр бүл Хонконгийн хөрөнгийн биржид данстай “Mongolian Mining Corp” компанийн хувьцааг эзэмших замаар гэрээ, хэлэлцээрээс их хэмжээний ашиг хүртэж байна гэж “Тавантолгой” ордтой холбогдуулан Х.Баттулга болон бусад хүн шүүмжилжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ