Эрдоган: ОХУ, Турк харилцаагаа сэргээх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-01 11:17:11

ВАШИНГТОН. /Sputnik/. Турк болон ОХУ нь олон нийтлэг ашиг сонирхолтой учир харилцаагаа сэргээх хэрэгтэй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Вашингтон хотын Брукинг хүрээлэнд үг хэлэх үеэрээ дурджээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Турк Оросын сөнөөгч онгоцыг сөнөөсний дараа Эрдоган, хоёр улсын харилцаанд шинэ сорилт гарлаа гэж мэдэгдсэн билээ.

"Хүйтэн дайны дараа Турк ОХУ-тай найрсаг харилцааг тогтоосон боловч ОХУ-ын хэрэгжүүлж буй бодлогын улмаас хоёр улсын харилцаа муудсан" гэж тэрбээр мэдэгджээ.

2015 оны 11 дүгээр сард Туркийн “F-16” сөнөөгч онгоцны сөнөөсөн Оросын “Су-24” онгоцноос шидэгдсэн нисгэгч Олег Пешков босогчийн галд өртөж, амиа алдсан бөгөөд түүний амийг хөнөөсөн байж магадгүй гэх сэжигтэн Алпарслан Челикийг Турк баривчилсан гэж тус улсын “Hurriyet” сонинд бичжээ. Түүнийг баривчилсан нь ямар зорилготой болох талаар ОХУ албан ёсны мэдээлэл аваагүй хэдий ч цаашид юу болохыг ажиглаж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ