Монголын хөлбөмбөгчдийг ирэх 4 жилд удирдах баг тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-24 14:44:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны удирдах дээд байгууллага болох ээлжит VIII Их хурал зургадугаар сарын 19-нд болж, ирэх 4 жилд холбоог удирдах Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүдийг сонгов.


Тус хурлын эхэнд 2018 болон 2015-2019 оны ажлын ба санхүүгийн тайланг танилцуулан, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөг батлуулав.



Азийн хөлбөмбөгийн холбооны Гадаад харилцааны захирал Рави Кумар урилгаар оролцон, АХБХ-ны Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан. Мөн ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан үндэсний шигшээ багийг Их хуралд урилгаар оролцуулж, түүхэн амжилт гаргасанд баяр хүргэв.



МХБХ-ны Ерөнхийлөгчөөр А.Ганбаатар улиран сонгогдож “Улаанбаатар сити” клубийн эзэн Г.Дашням дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. МХБХ-ны анхны эмэгтэй дэд ерөнхийлөгчийн төлөө Ж.Хишигжаргал, Х.Азжаргал нар өрсөлдөхөд “ДМЮ” клубийн зөвлөлийн гишүүн Х.Азжаргал яллаа.


Харин МХБХ-ны Зөвлөлийн гишүүдээр Г.Энхцэцэг, М.Болд, Б.Болдбаатар, М.Амарбаясгалан, Б.Батзаяа, Э.Өлзийбаяр, Б.Батсайхан, Б.Билгүүн, Б.Гантиг, Б.Гансүх нар сонгогджээ. МХБХ-ны Зөвлөл дэх орон нутгийн төлөөлөгчөөр С.Жаргалсайхан, МХБХ-ны Зөвлөл дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчөөр М.Баярмагнай нар тус тус сонгогдов. 

Холбоотой мэдээ