Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-24 08:02:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говь, талын нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ