Монгол, Солонгосын сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-20 14:28:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл-Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвт Монгол, Солонгосын анхдугаар чуулган Улаанбаатар хотноо болох гэж байна. 

Энэ сарын 20-24-ний хооронд МҮХАҮТ-д болох чуулганд Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны удирдлагууд болон тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 25 төлөөлөгч оролцоно. Чуулганы дараа буюу энэ сарын 24-ний даваа гарагийн 09.00 цагт Корпорэйт зочид буудлын “Улаанбаатар танхим”-д Монгол, Солонгосын талууд  хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм.

Холбоотой мэдээ