ЭЕШ-даа 800 оноо авсан хүүхдийг 1.2 сая төгрөгөөр урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-19 13:06:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг 500 мянгаас 1.2 сая хүртэлх төгрөгөөр шагнан урамшуулахаар болжээ.

Тойргийнхоо буюу Баруунбаян-Улаан, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Нарийнтээл, Сант, Төгрөг, Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 700-749 оноотой шалгуулсан бол 500 000 төгрөг, 750-799 оноо авбал 800 000 төгрөг, 800 оноо авсан хүүхдийг 1 200 000 төгрөгөөр урамшуулах аж.

Өнгөрсөн жил ЭЕШ-д 700-гаас дээш оноотой шалгуулсан 13 хүүхдэд  300 мянгаас 1 сая төгрөгийн урамшууллыг олгосон юм. Тойргийнхоо сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавх, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор тус ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Холбоотой мэдээ