Хөвсгөлд гэмт хэрэг өмнөх оноос 14,6 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-19 11:49:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 320 гэмт хэрэг гарч 169 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 47 буюу 14.6 хувиар буурсан бол хэрэгт холбогдогч 10 хүн буюу 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 72, бүлэглэн үйлдсэн 38, эмэгтэй хүн оролцсон 16 тохиолдол бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас хохирсон 314 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 21 хүн буюу 6.7 хувиар өсчээ. Гэмт хэргийн хохирогчдын 20 хүн нь нас барж, 83 хүн гэмтсэн ажээ.

 

Холбоотой мэдээ