Тэргүүлэгчид хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-15 19:53:16

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ үеэр Наранбулаг сумын нутаг дэвсгэрт орших Харганатын төмрийн хүдрийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Эй Эл Жи Ти” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авч хэлэлцсэн юм.

Мөн Баруун Монголын уламжлалт соёлын төвийн барилгын ашиглалтын талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсэн юм. Тэрчлэн эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнуулахаар ирүүлсэн материалтай танилцлаа. Монгол Улсын Гавъяат эдийн засагчаар нэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор долоо, Алтан гадас одонгоор 14, Хөдөлмөрийн хүндэт медалиар 24, нийтдээ 46 иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар боллоо.

 

 

Холбоотой мэдээ