Аймгийн ИТХ-ын дарга ислам шашны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 09:50:58

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй Ислам шашны төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Монголын Мусылманчуудын холбооны тэргүүн Мүфтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Хуанган хажы, Аймгийн төв мешитийн тэргүүн имам Саулетхан, Ислам шашны Муфтиат холбооны тэргүүн Азатхан хажы, Монголын Мусылман шашинтны холбооны тэргүүн Аманкелди хажы, мөн Өсерхан хажы, Өнерхан хажы болон Оюунлаг алхам ТББ-ын төлөөлөл Айбек нар оролцов.

Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар, гадаад харилцаанд анхаарах асуудлууд сүм, мешитүүдийн бүртгэл зөвшөөрлийн хугацаа сунгуулахад анхаарах зарим асуудлын талаар имамуудтай санал солилцож зөвлөмж, чиглэл өгөв.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ