Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-13 11:39:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ.  Ингэснээр улсын хэмжээнд энэ өвчний халдвар авсан иргэний тоо 272 болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Халдварт өвчнөөр өвчлөгсдийн мэдээллийг авч үзвэл, 2019 оны эхний тавдугаар сард 18.9 мянган хүн өвчилжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдсэн дүн бөгөөд салхин цэцгээр 45.7, цусан суулгаар 21.8, гонококкт халдвараар 9.3, сүрьеэгээр өвчлөгч 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тэмбүүгээр 245, трихомониазаар 99 хүн шинээр өвчилсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс бага зэрэг буурчээ. 

Холбоотой мэдээ