"Никитон" хамтлагийн 25 жилийн ойн тоглолт олон цаг үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-12 18:13:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок поп ертөнцийн “Феррари" гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай "Никитон" хамтлаг 25 жилийн ойн тоглолтоо зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээ зарлаад байна. 

Ойдоо зориулан бодит амьдралаа харуулсан телевизийн реалити шоу үзүүлэхээр бэлтгэж хамтлагийн найман уран бүтээлч нэг гэрт цуг амьдарч эхэлжээ. Сонирхолтой шоу болно хэмээн фэнүүд нь хүлээж байна. 

“Никитон 25” тоглолт Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт болно хэмээн мэдээлж байна. Гэхдээ тоглолтын тасалбар нь харьцангуй хямд буюу 10 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Одоо тус хамтлагийнхан ХБНГУ-ын Берлин, Дюселдорф хотод аялан тоглолт хийж явна.

Дашрамд сонирхуулахад, "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулууны  өвөө нь Ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамьян, аав нь "Соёл Эрдэнэ" хамтлагийн анхдагчдын нэг Ж.Батсайхан юм.

Холбоотой мэдээ