Хууль бусаар олборлосон 120 тонн жоншийг хураажээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-03-30 15:52:27

Дундговь аймгийн Хулд сумын “Түймэрт цагаан” гэх газраас зөвшөөрөлгүй хууль бусааар жонш олборлож байсан үйл ажиллагааг таслан зогсоожээ. Мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн алба хаагч нар шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Ийнхүү  Дундговь аймгийн харьяат иргэн Ө нь техник хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар олборлосон 120 тонн жонш, ашигласан эксеваторыг улсын орлого болгожээ. Иргэн Ө-г “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 7-р зүйл, 7.3 дахь хэсэг 66-р зүйл дэх хэсэгт тус тус заасны дагуу 5.760.00 төгрөгний торгох захиргааны арга хэмжээг тооцож орлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ