Цаатан фестиваль ирэх сарын эхэнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-11 14:35:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын гол наадам, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохиодог “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.

15 дахь жилдээ болж буй тус наадам эртний  өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн  цаатан иргэдийн амьжиргааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын шинэ үйл ажиллагаа бий болгоход ач тустай юм.


                                                                                                                                                                                        Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ