БНСВУ-ын Хоа Бинь мужийн ИТХ-ын төлөөлөгчид Төв аймагт зочиллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-06-10 10:26:44

Төв /МОНЦАМЭ/. БНСВУ-ын Хоа Бинь мужийн ИТХ-ын дарга Чан Данг Нинь тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт айлчилж, аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргатай албаны уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд муж, аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, харилцан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урлаг, соёлын арга хэмжээгээр дамжуулан 2 орны соёл, зан заншил түүхийг сурталчлах чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх санал солилцжээ.

Энэ үеэр оюутан солилцооны асуудлыг энэ оноос эхлэн хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар тодорхой зүйлүүдээр харилцан ярилцсан байна

Төв аймгийн ИТХ, БНСВУ-ын Хоа Бинь мужийн ИТХ-ын дарга нар  Вьетнам улсад 2017 онд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж найрамдалт хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан ажээ
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны аймаг, муж хоорондын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг өргөжүүлэх, соёл урлаг, зан заншил, түүхийг сурталчлах, аялал жуулчлалын салбаруудыг хамтран хөгжүүлэх түншлэлийг бий болгох зорилт
уудыг тавьжээ. Энэ санамж бичгийг ажил хэрэг болгон үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
Төв аймгийн ИТХ-аас айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж Монгол орны соёл, ёс заншил, өв уламжлалыг танилцуулах олон ажил төлөвлөсөн бөгөөд Монголын уламжлалт баяр бэсрэг наадмыг зохион байгуулж, эрийн гурван наадмыг
сонирхуулжээ.

 Хоа Бинь мужийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид Монгол, Вьетнамын парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн А.Сүхбаттай албаны уулзалт хийж, айлчлал үргэлжилж байна.

Холбоотой мэдээ