Капитрон банкны салбар, тооцооны төв Ховд аймагт нээлтээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Өдгөө 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Капитрон” банкны салбар, тооцооны төв Ховд аймагт нээлтээ хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг. Харин Ховд аймагт арилжааны 4 банкны 40 салбар нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл “Капитрон” банкны шинэ салбар, тооцооны төв тус аймагт үйл ажиллагаагаа эхэлснээр арилжааны 5 дахь банк болов.
Тус банкны төв салбар нь "Хөрс" ШТС-ын баруун талд байрлаж
байна. Харин Капитрон банкны Ховд салбарын тооцооны төв нь “Их буян” худалдааны төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Капитрон банк нь Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлд
техник, технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернэт, телефон банк болон мессеж банкны
үйлчилгээг анх нэвтрүүлсэн түүхтэй. Мөн харилцагчиддаа эск-роу данс, овер-драфт зээл,
лизинг, мэргэжлийн зээл зэрэг бүтээгдэхүүн
үйлчилгээг хүргэж байгаагаараа
онцлог юм.
Капитрон банк нь
430 ажилтантай.
Улаанбаатар хот
болон Эрдэнэт, Дархан, Дорноговь,
Өмнөговь, Баян-Өлгий аймагт
нийт 45 салбар тооцооны
төвтэй.
113 мянга гаруй харилцагч,
хадгаламж эзэмшигчдэд 40 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж
байна. Тус
банк нь Монгол Улсын
топ 100 аж ахуйн нэгжээр гурав дахь удаагаа дараалан шалгарчээ.