Улсын Филармонийн уран бүтээлчид “Их хотын хэмнэл” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-30 10:38:20

Монгол Улсын Филармони 2016 онд төлөвлөсөн үйл ажиллагааны дагуухөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах, хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тус төслийнхөө хүрээнд өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт зохион байгуулах гэж байна.

Төслийн хүрээнд “Баянмонгол” жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжмийн нийт 4 тоглолт тоглох юм. Төслийн эхний тоглолт нь энэ сарын 07-нд Улсын филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” анхны бие даасан тоглолтоор эхлэх юм.

Жазз урсгалаар уран бүтээл туурвидаг дуучны тоглолтод Улсын филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд удирдаачаар СТА С.Саруул-Од ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ