Багшийн дээдээс Цэцэг төв хүртэлх замыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-31 14:58:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлана.

Захирамжид зааснаар, Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн баяр зохион байгуулах болсонтой холбогдуулан Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпын гудамж, Гадаад харилцааны яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 7.00-18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ