Мал эмнэлгийн салбарынхан чууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-30 17:14:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газар, аймгийн ЗДТГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Малчинд ойрхон-Мал эмнэлэг” уриан дор Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтан, малын эмч нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Н.Анхбаяр, "Монветмед" ХК-ийн зөвлөх, малын гавъяат эмч Р.Содномдаржаа, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ө.Төгссайхан нар урилгаар оролцжээ

            Зөвлөгөөнд нийтдээ 200 гаруй малчин, мал аж ахуйн мэргэжилтнүүд, албан тушаалтнууд оролцож, мал эмнэлгийн байгууллагын бүтэц тогтолцооны шинэчлэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

         Энэ үеэр 2018 оны ажил амжилтаараа хамт олноо манлайлан тэргүүн байрт шалгарсан Баян-Овоо сумын Мал эмнэлгийн тасаг, дэд байрт шалгарсан Баянхутаг сумын Мал эмнэлгийн тасаг, гутгаар байрт шалгарсан Бор-Өндөр сумын мал эмнэлгийн тасагт шагнал гардууллаа.

          Мөн ажил үйлсээрээ тэргүүлсэн Өмнөдэлгэр сумын Юмт гэгээ, Биндэр сумын Дэлүүн нуур, Дэлгэрхаан сумын Баянхааны сүрэг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд өргөмжлөл гардуулав.

Холбоотой мэдээ