Баривчлагдсан сербүүдийн зургааг нь суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-30 15:59:36

БЕЛГРАД. /TASS/. Серби улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүй Косовогийн цагдаагийн тусгай хүчнийхний явуулсан ажиллагааны үеэр баривчлагдсан Сербийн иргэдээс зургааг нь сулласан тухай “Kontakt Plus” радио мэдээлжээ.


Тус радиогоор мэдээлснээр, Косовска-Митровице хотын ерөнхий шүүгч Лилян Стеванович тэднийг баривчлах ямар ч үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд баривчлан саатуулсан хүмүүсийг хорих тухай прокурорын хүсэлтээс татгалзсан байна.  


Тавдугаар сарын 28-нд Косовогийн тусгай хүчнийхэн Белград болон Приштинагийн хооронд байгуулсан гэрээнүүдээс гадуур Сербийн өөртөө засах хязгаар нутагт ажиллагаа явуулсан юм. Цагдаа нар 28 хүн баривчилсны дотор НҮБ-ын хоёр ажилтан байгаа тухай Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдээлжээ. Косовогийн цагдаагийн тусгай хүчнийхний ажиллагааны үеэр 100 гаруй хүн зодуулсан гэж "Вечерне новости" сонин лхагва гарагт мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ