Маргаашнаас цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-03-29 14:44:11

Маргааш баруун зүгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

Маргааш баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар, ирэх сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаахан байх боловч 31-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа бүх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ