Хамгийн олон дугуйтай байгууллагаар “Сэлэнгэ баяк” клуб шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-26 18:19:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн газар, Сүхбаатар сумын ЗДТГЕБ-ын 3-р сургуультай хамтран “Дугуйтай өдөрлөг”-ийг өнөөдөр Сүхбаатар хотноо зохион байгууллаа. 

Өдөрлөгт нийт 160 гаруй дугуйтай өсвөрийн тамирчин, албан хаагчид оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагааны хамгийн олон дугуйтай байгууллагаар “Сэлэнгэ баяк” клуб, Дугуйтай гэр бүлээр О.Уянга, хүү Ү.Өнөбаяр, хүү Ү.Өсөхбаяр нар шалгарлаа. Мөн хамгийн сайн тоноглогдсон дугуйтай иргэдийг тодруулахад, насанд хүрэгчдээс “Сэлэнгэ баяк клубын тамирчин Б.Золбаяр, хүүхдүүдээс Сүхбаатар сумын 4-р сургуулийн сурагч О.Мандуул нар байв.

Өдөрлөгийн хүрээний туг сүлжих уралдаанд 10-12 насны эрэгтэйд Сүхбаатар сумын 3-р сургуулийн сурагч дугуйчин Э.Энхтулга, эмэгтэй тамичдаас мөн сургуулийн сурагч О.Хариун, 13-15 насанд 1-р сургуулийн Ү.Ган-Эрдэнэ, 4-р сургуулийн сурагч Г.Гийхнаран нар шилдгээр шалгарсан байна.

Харин дугуйн ач холбогдол, түүний хэрэглээний талаар олон нийтэд сурталчилсан “Шилдэг мэдээллийн самбар”ыг Сүхбаатар сумын Спорт сургууль хийсэн байв.

Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхбат, БТСГ-ын дарга У.Батмөнх, Цагдаагийн газрын ЗЦХ-ийн дарга Э.Эрхэмбилэг, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, “Барселон Олимпийн зөвлөл”-ийн дарга, дугуйн спортын мастер Д.Эрдэнэбат болон ЕБ-ын 3, 4, 5, 6-р сургуулийн захирлууд, Сүхбаатар сумын улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн “Дугуйтай Сэлэнгэ” кпуб, “Сэлэнгэ баяк” клубын тамирчид оролцлоо.

Энэхүү өдөрлөг нь иргэдийн дунд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, нийтийн эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хүүхэд залуучуудыг чийрэгжүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, идэвхжүүлэх, тамирчдын бэлтгэл сургалтыг сайжруулах, цаашлаад шилдэг тамирчдыг тодруулах зорилго дор болсон юм.

 

Холбоотой мэдээ